Шүүх хуралдааны тойм

Огноо 2018-01-11
Шүүх Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

11:15 цаг

Шүүгдэгч О.Анхтүвшинд холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч О.Анхтүвшинд 2 жил 6 сар хорих ял шийтгэж, шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Даргалагч шүүгч Б.Ихтамир

11:30 цаг

Шүүгдэгч Н.Ган-Эрдэнэд холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, шүүгдэгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулав.

Даргалагч шүүгч Г.Гэрэлт-Од

14:00 цаг

Шүүгдэгч Б.Отгонзаяад холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, улсын яллагчийн шүүгдэгч Б.Отгонзаяаг эрэн сурвалжлуухаар хүсэлт гаргасныг хүлээн авч, шүүгдэгч Б.Отгонзаяаг эрэн сурвалжилж, олж ирэх хүртэл хугацаагаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэв.

Даргалагч шүүгч Б.Ихтамир

16:00 цаг

Шүүгдэгч Ц.Батгэрэл, Д.Хишигсүрэн нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ц.Батгэрэлд 1 жил 1 сар, шүүгдэгч Д.Хишигсүрэнд 2 жил хорих ял тус тус шийтгэж, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Даргалагч шүүгч Г.Гэрэлт-Од

Оруулсан 2018-01-11 18:26:40
Үзсэн 10

Хэвлэх | Буцах