Шүүх хуралдааны тойм

Огноо 2018-01-11
Шүүх Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

09:30 цаг

Б.Отгонцэцэгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Болдбаатарт холбогдох “3,062,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Даргалагч шүүгч Д.Алтантуяа

09:30 цаг

Ю.Ариунаагийн нэхэмжлэлтэй, хариуцагч Р.Эрдэнэцог, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт холбогдох “226,343 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, хариуцагчийн хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулав.

Даргалагч шүүгч Д.Оюундарь

10:30 цаг

“Од цогцолбор” сургуулийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Майцэцэг, П.Энхтуяа нарт холбогдох “1,000,000 төгрөг болон санхүүгийн материал гаргуулах тухай” иргэний хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, хариуцагч нарын хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулав.

Даргалагч шүүгч Д.Оюундарь

11:00 цаг

“Жи мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Хөдөө аж ахуй их сургууль”-ийн “Агроэкологи, бизнесийн сургууль”-д холбогдох “935,776 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Даргалагч шүүгч Д.Алтантуяа

11:30 цаг

“Од цогцолбор” сургуулийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Майцэцэг, П.Энхтуяа, С.Хишигт, А.Бат-Эрдэнэ, О.Болормаа нарт холбогдох “3,900,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Даргалагч шүүгч Д.Оюундарь

12:00 цаг

“Минж проперти” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.Лхагважаргалд холбогдох “8,700,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, хариуцагчийн өмгөөлөгч авах хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулав.

Даргалагч шүүгч Д.Оюундарь

14:30 цаг

Л.Батцэнгэлийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Мөнхтулгад холбогдох “1,200,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Даргалагч шүүгч З.Тунгалагмаа, шүүгч Д.Алтантуяа, Д.Оюундарь нарын бүрэлдэхүүнтэй

15:30 цаг

Д.Батхүүгийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Баяр талст”ХХК-д холбогдох 2,016,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, хариуцагчийн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулахаар шүүх хуралдааныг хойшлуулав.

Даргалагч шүүгч Д.Алтантуяа, шүүгч Д.Оюундарь, З.Тунгалагмаа нарын бүрэлдэхүүнтэй

16:30 цаг

Ё.Байгалмаагийн нэхэмжлэлтэй, Хонгор сумын Засаг даргад холбогдох “Хохирол 20,000,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэргийн материалтай танилцах хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулав.

Даргалагч шүүгч Д.Алтантуяа, шүүгч Д.Оюундарь, З.Тунгалагмаа нарын бүрэлдэхүүнтэй

 

Оруулсан 2018-01-11 18:03:35
Үзсэн 223

Хэвлэх | Буцах