Шүүх хуралдааны тойм

Огноо 2018-01-10
Шүүх Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

09 цаг 00 минут

Ц.Батбаярын нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар”-т холбогдох ”Тогтоол хүчингүй болгуулах, үнэлгээ дахин хийлгүүлэх тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн нотлох баримт гаргуулах хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулав.

Даргалагч шүүгч З.Тунгалагмаа

09 цаг 20 минут

“Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ”ХК-ийн нэхэмжлэлтэй, “Саруул”СӨХ-д холбогдох “682,682 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэж, зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Даргалагч шүүгч Д.Оюундарь

10 цаг 00 минут

Хонгор сумын “Засаг даргын Тамгын газар”-ын нэхэмжлэлтэй Төрийн банкны Дархан-Уул салбарын Салхит тооцооны төвд холбогдох “2,138,300 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Даргалагч шүүгч Д.Алтантуяа

10 цаг 00 минут

Ч.Арвинжаргалын нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Ариунгэрэлд холбогдох “16,500,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Даргалагч шүүгч Д.Оюундарь

09 цаг 00 минут

“Газар капитал партнерс”ББСБ-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Мөнхдархан, Х.Батаа нарт холбогдох ”4,804,823 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулав.

Даргалагч шүүгч З.Тунгалагмаа

11 цаг 00 минут

Э.Мөнхмандахын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Амарбаясгаланд холбогдох “Байрнаас албадан гаргуулах, байрны хэрэглээний зардал 421,605 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Даргалагч шүүгч Д.Оюундарь

11 цаг 30 минут

“Дельта авто сервис”-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Ган-Эрдэнэд холбогдох “34,568,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэж, зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Даргалагч шүүгч Д.Оюундарь

11 цаг 30 минут

“Дархан-Ус суваг”ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Солонгод холбогдох “6,291,807 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулав.

Даргалагч шүүгч Д.Алтантуяа

12 цаг 00 минут

“Касс таун”ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Дэлгэр булнай”ХХК, Б.Наянтайд холбогдох ”970,380 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэж, зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Даргалагч шүүгч Д.Оюундарь

14 цаг 00 минут

С.Цэзэний нэхэмжлэлтэй, хариуцагч Дархан-Уул аймгийн “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар”-т холбогдох “Үнэлгээг хүчингүй болгуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэж, нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулав.

Даргалагч шүүгч Д.Алтантуяа

14 цаг 30 минут

Ё.Байгалмаагийн нэхэмжлэлтэй, “Хаан банк”-д холбогдох “Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн бичилт хийлгүүлэх тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэж, зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Даргалагч шүүгч З.Тунгалагмаа

14 цаг 30 минут

“Хаан банк”ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.Хүдэрчулуун, П.Болормаа нарт холбогдох “3,841,826 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэж, зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Даргалагч шүүгч Д.Оюундарь

15 цаг 00 минут

Б.Алтантуяа, Б.Дархансүх нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Дархан-Уул аймгийн “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар”-т холбогдох ”Тогтоол хүчингүй болгуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Даргалагч шүүгч Д.Оюундарь

16 цаг 00 минут

Б.Батсүрэнгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Төмөр-Очирт холбогдох “3,800,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэж, хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулав.

Даргалагч шүүгч Д.Оюундарь

16 цаг 30 минут

Ариг банкны Дархан салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Тунгалагтуул, Г.Гансүх нарт холбогдох “Байрнаас албадан гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэж, зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Даргалагч шүүгч Д.Оюундарь

 

Оруулсан 2018-01-11 07:12:10
Үзсэн 130

Хэвлэх | Буцах