Шүүх хуралдааны тойм

Огноо 2018-01-09
Шүүх Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

09 цаг 30 минут

Капитал банкны нэхэмжлэлтэй, Б.Отгонбаярт холбогдох ”Захирамжид гаргасан гомдол хэлэлцэх тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Даргалагч шүүгч Д.Оюундарь, шүүгчид Б.Мөнхзул, З.Тунгалагмаа

10 цаг 00 минут

Г.Одтуяагийн нэхэмжлэлтэй, О.Хатанбаатарт холбогдох “”Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Даргалагч шүүгч З.Тунгалагмаа

10 цаг 00 минут

Ж.Алтанхуягийн гомдолтой “Шүүгчийн захирамжид гаргасан гомдол хэлэлцэх тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Даргалагч шүүгч Д.Алтантуяа, шүүгчид Б.Мөнхзул, Д.Оюундарь

10 цаг 30 минут

Х.Дагвадоржийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Сэнгээ, Б.Батцэцэг, Г.Батбилэг, А.Сэлэнгэ нарт холбогдох “Нэр төр сэргээлгэх тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэж, хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Даргалагч шүүгч Д.Оюундарь, шүүгчид Д.Алтантуяа, Б.Мөнхзул

11 цаг 30 минут

“Хас лизинг”ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч О.Шугарт холбогдох “Toyoto land cruiser 200 маркийн автомашин гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэж, нэхэмжлэгчийн хариуцагчийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулсан.

Даргалагч шүүгч З.Тунгалагмаа

12 цаг 00 минут

О.Энхтуулын нэхэмжлэлтэй “Эцэг тогтоолгох, хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Даргалагч шүүгч Д.Алтантуяа

12 цаг 20 минут

З.Батчулууны хүсэлттэй “Төрсөн он тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэж, хүсэлт гаргагчийн хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Даргалагч шүүгч Д.Алтантуяа

12 цаг 40 минут

А.Батбаатарын хүсэлттэй “Төрсөн он тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэж, хүсэлт гаргагчийн хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Даргалагч шүүгч Д.Алтантуяа

14 цаг 00 минут

Я.Хандын нэхэмжлэлтэй, Б.Энхжаргалд холбогдох “9,465,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэж, хариуцагчийн өмгөөлөгчийн нотлох баримт гаргуулах хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулав.

Даргалагч шүүгч З.Тунгалагмаа

14 цаг 30 минут

“ДСЦТСүлжээ”ХК-ийн нэхэмжлэлтэй, “Арван дөрөв”СӨХ-д холбогдох “982,433 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэж, зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Даргалагч шүүгч Д.Алтантуяа

14 цаг 30 минут

Х.Ганхөлөгийн нэхэмжлэлтэй, Б.Эрдэнэбаярт холбогдох “KIA SPEKTRA автомашиныг гаргуулах, илүү төлсөн хүү 100,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэж, зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Даргалагч шүүгч Д.Оюундарь

15 цаг 30 минут

Ч.Цэндсүрэнгийн нэхэмжлэлтэй, Э.Дарханбаатарт холбогдох “”Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Даргалагч шүүгч З.Тунгалагмаа

15 цаг 30 минут

А.Сарантуяагийн нэхэмжлэлтэй, Д.Энхтөрд холбогдох “”Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэж, зохигчдод эвлэрлийн 2 сарын хугацааг олгохоор шүүх хуралдааныг хойшлуулав.

Даргалагч шүүгч Д.Алтантуяа

16 цаг 00 минут

Н.Отгоны нэхэмжлэлтэй, С.Соёлмаад холбогдох “”Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Даргалагч шүүгч З.Тунгалагмаа

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 01 дүгээр сарын 08-ний өдөр

09 цаг 00 минут

Л.Цэдэвдоржийн хүсэлттэй “Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэж, хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Даргалагч шүүгч З.Тунгалагмаа

 

09 цаг 15 минут

Г.Баярсайханы хүсэлттэй “Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэж, хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Даргалагч шүүгч З.Тунгалагмаа

 

09 цаг 30 минут

Б.Оюунцэцэгийн хүсэлттэй “Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэж, хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Даргалагч шүүгч З.Тунгалагмаа

 

09 цаг 45 минут

Б.Чулуунцэцэгийн хүсэлттэй “Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэж, хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Даргалагч шүүгч З.Тунгалагмаа

 

10 цаг 00 минут

Г.Эрдэнэбаярын хүсэлттэй “Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэж, хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Даргалагч шүүгч З.Тунгалагмаа

 

10 цаг 20 минут

С.Сайнхүүгийн хүсэлттэй “Б.Ганцэцэгийг эрэн сурвалжлуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэж, хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Даргалагч шүүгч З.Тунгалагмаа

 

 

 

10 цаг 30 минут

Т.Энхболдын нэхэмжлэлтэй “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар”-т холбогдох “300,000 төгрөг гаргуулах, Т.Энхболдын гадаадад зорчих эрхийг сэргээлгэх тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Даргалагч шүүгч З.Тунгалагмаа

 

11 цаг 30 минут

Б.Розагийн нэхэмжлэлтэй, Н.Нүүдэлд холбогдох “1,000,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Даргалагч шүүгч З.Тунгалагмаа

 

14 цаг 30 минут

“МДТОФ”ХК-ийн нэхэмжлэлтэй, П.Анхболдод холбогдох “31,581,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Даргалагч шүүгч З.Тунгалагм

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Оруулсан 2018-01-10 09:06:50
Үзсэн 89

Хэвлэх | Буцах