Шүүх хуралдааны тойм

Огноо 2017-04-07
Шүүх Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх
Шүүх хуралдааны тойм

ХЭНТИЙ АЙМГИЙН БОР-ӨНДӨР СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ШҮҮХ

/2017.04.03-2017.04.07/

2017 оны 04 дүгээр сарын 03ы өдрийн /Даваа  гараг/ 14:30 минут

 

Э.Наранцэцэгийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн талаар

2.Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай

                 Шүүгч: М.Энхмандах

                 ШХНБД: Н.Батзаяа

                 Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.  

ХЭНТИЙ АЙМГИЙН БОР-ӨНДӨР СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ШҮҮХ

/2017.04.03-2017.04.07/ 

2017 оны 04 дугаар сарын 03-ны өдрийн /Даваа гараг/ 10:00 цаг

1. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Баярсайхан холбогдох эрүүгийн хэргийг

Шүүх бүрэлдэхүүн: Шүүх хуралдааныг даргалагч шүүгч С.Байгальмаа, шүүгч М.Энхмандах, шүүгч Р.Батбаяр нарын бүрэлдэхүүнтэй

ШХНБД: Б.Туяа

Шийдвэрлэсэн байдал:  Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар “Бусдын биед хүнд гэмтэл учруулах” гэмт хэрэгт шүүх бүрэлдэхүүн хорих ялыг 5 жил 5 сарын хугацаатайгаар жирийн дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

2017 оны 04 дугаар сарын 05-ны өдрийн /Лхагва гараг/ 14:00 цаг 

1. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2, 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Энх-Эрдэнэ, Б.Шинэцогт, З.Цэнгэлмаа нарт холбогдох холбогдох эрүүгийн хэргийг

Шүүх бүрэлдэхүүн: Шүүх хуралдааныг даргалагч шүүгч С.Байгальмаа,

ШХНБД: Н.Батзаяа

Шийдвэрлэсэн байдал: Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1, 269 дүгээр зүйл “Хээл хахууль авах, 269.1 дэх хэсэгт зааснаар “Хээл хахууль өгөх” гэмт хэрэгт шүүгч шүүгдэгч Д.Энх-Эрдэнэ Б.Шинэцогт нарын албан тушаал эрхлэх эрхийг тус бүр 3 жилийн хугацаагаар хасаж, шүүгдэгч Д.Энх-Эрдэнэ 3 жил Б.Шинэцогт 2 жилийн хорих ялаар З.Цэнгэлмаад 1 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэж, шүүгдэгч Д.Энх-Эрдэнэ Б.Шинэцогт нарын хорих ялыг тус бүр 2 жил хугацаагаар шүүгдэгч З.Цэнгэлмаагийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж шийдвэрлэсэн.

Оруулсан 2017-05-15 11:16:05
Үзсэн 161

Хэвлэх | Буцах