Шүүх хуралдааны тойм

Огноо 2017-04-10
Шүүх Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс, 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрүүдэд хийсэн

 шүүх хуралдааны тойм

 

1.Б.Мөнхцэцэгийн хүсэлттэй “Ажиллаж байсан байдал тогтоолгох”-ыг хүссэн шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

2.Монтрак ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ховд скай ХХК-д холбогдох “242 202 500 төгрөг гаргуулах”-ыг хүссэн шүүх хуралдаанаар хариуцагч талаас шүүгч болон шүүх бүрэлдэхүүнийг татгалзсан татгалзлыг хангаж, хэрэг хянан хэлэлцэх хугацааг гомдлыг шийдвэрлэх хүртэл хугацаагаар хойшлуулсан.

3.Б.Бямбадоржийн нэхэмжлэлтэй, Анд зол ХХК-д холбогдох “Байрны гэрчилгээ гаргуулах”-ыг хүссэн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжиж ирээгүй тул нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн.

4.Б.Буяннэмэхийн нэхэмжлэлтэй, Н.Цэндсүрэнд холбогдох “3 000 000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн шүүх хуралдаанаар хариуцагчийн өмгөөлөгч авах хүсэлтийг хангаж, хэрэг хянан хэлэлцэх хугацааг 2017 оны 4 сарын 13-ны өдрийн 08 цаг 30 минут хүртэл хойшлуулсан.

5.Р.Эрдэнэвийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газарт холбогдох “Гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах”-ыг хүссэн шүүх хуралдаанаар шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг хугацаагүйгээр хойшлуулсан.

6.Капитал банкны нэхэмжлэлтэй, Д.Басбишт холбогдох “326 969 298 төгрөг гаргуулах”-ыг хүссэн шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

7.Б.Чулуунхүүгийн хүсэлттэй “Ажиллаж байсан байдал тогтоолгох”-ыг хүссэн шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

8.Ц.Болдсайханы хүсэлттэй “Ажиллаж байсан байдал тогтоолгох”-ыг хүссэн шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

9.Б.Одонцэцэгийн хүсэлттэй “Ажиллаж байсан байдал тогтоолгох”-ыг хүссэн шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

 

 

 

            Тойм гаргасан:

ШҮҮХ ХУРАЛДААНЫ

                        НАРИЙН БИЧГИЙН ДАРГА                              А.ЗОЛЗАЯА

Оруулсан 2017-04-13 14:35:13
Үзсэн 68

Хэвлэх | Буцах