Шүүх хуралдааны тойм

Огноо 2017-04-03
Шүүх Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс, 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрүүдэд хийсэн

 шүүх хуралдааны тойм

 

1.Б.Серхан нарын нэхэмжлэлтэй, П.Буяннэмэхэд холбогдох “Гэрлэлт цуцлуулах, хашааны өмчлөгчөөр тогтоолгох”-ыг хүссэн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ шаардлагыг өөрчилсөн нэхэмжлэлийг хүлээн авч, хэрэг хянан хэлэлцэх хугацааг 2017 оны 4 сарын 14-нйи өдрийн 14 цаг 00 минут хүртэл хойшлуулсан.

2.Б.Нямаагийн хүсэлттэй “Ажиллаж байсан байдал тогтоолгох”-ыг хүссэн шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

3.З.Наранцэцэгийн хүсэлттэй “Ажиллаж байсан байдал тогтоолгох”-ыг хүссэн шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

4.Б.Балхүүгийн хүсэлттэй “Шүүхийн шийдвэр биелүүлэх хөөн хэлэлцэх хугацаа дууссанд тооцуулах”-ыг хүссэн шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

5.Ч.Гэрэлсүрэнгийн хүсэлттэй “Ажиллаж байсан байдал тогтоолгох”-ыг хүссэн шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

6.Д.Ичинхорлоогийн хүсэлттэй “Ажиллаж байсан байдал тогтоолгох”-ыг хүссэн шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

7.Д.Оюунчимэгийн хүсэлттэй “Ажиллаж байсан байдал тогтоолгох”-ыг хүссэн шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

8.Д.Э.Уртнасангийн нэхэмжлэлтэй, Х.Оралд холбогдох “500 000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

9.А.Баярхишигийн нэхэмжлэлтэй, Г.Амаржаргалд холбогдох “Эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах”-ыг хүссэн шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

10.А.Долгорсүрэнгийн хүсэлттэй “Ажиллаж байсан байдал тогтоолгох”-ыг хүссэн шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

11.Д.Ширэндэвийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Дарви сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдох “Б/08 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийлгэх”-ийг хүссэн шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

12.Т.Элбэгсайханы нэхэмжлэлтэй, Д.Одонтуяад холбогдох “Хамтын амьдралтай байсныг тогтоолгох, эцэг тогтоолгох, асран хамгаалагчаар тогтоолгох”-ыг хүссэн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан.

13.Г.Батгэрэлийн нэхэмжлэлтэй, Эсба интерненшл ХХК-д холбогдох “4 000 000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн шүүх хуралдаанаар хариуцагч шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасныг хангаж, хэрэг хянан хэлэлцэх хугацааг 2017 оны 04 сарын 10-ны өдрийн 08 цаг 30 минут хүртэл хойшлуулсан.

14.Ч.Бямбасүрэнгийн нэхэмжлэлтэй, Х.Баатарбект холбогдох “9 300 000 төгрөг гаргуулах”-г хүссэн шүүх хуралдаанаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

15.И.Аллабергиний нэхэмжлэлтэй, Б.Ганбаатарт холбогдох “4 800 000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

 

 

            Тойм гаргасан:

ШҮҮХ ХУРАЛДААНЫ

                        НАРИЙН БИЧГИЙН ДАРГА                              А.ЗОЛЗАЯА

 

Оруулсан 2017-04-13 14:33:55
Үзсэн 209

Хэвлэх | Буцах