Шүүх хуралдааны тойм

Огноо 2017-03-27
Шүүх Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс, 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрүүдэд хийсэн

 шүүх хуралдааны тойм

 

1.Р.Оюунаагийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Зэрэг сумын хүн эмнэлэгт холбогдох “Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах”-ыг хүссэн шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

2.Б.Солонго нарын нэхэмжлэлтэй, Шим ус ХХК-д холбогдох “4 262 178 төгрөг гаргуулах”-ыг хүссэн шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

3.Д.Ширэндэвийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Дарви сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдох “Б/08 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх”-ийг хүссэн шүүх хуралдаанаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гэрч оролцуулах өмгөөлөгч авах хүсэлтүүдийг хангаж, хэрэг хянан хэлэлцэх хугацааг 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 14 цаг 00 минут хүртэл хойшлуулсан.

4.Ч.Одончимэгийн нэхэмжлэлтэй, Б.Баярсайханд холбогдох “Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох”-ыг хүссэн шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

5.Капитал банкны нэхэмжлэлтэй, Н.Анирлинд холбогдох “41 963 347,83 төгрөг гаргуулах”-ыг хүссэн шүүх хуралдаанаар хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргасан бөгөөд тайлбар гаргах хүртэл хугацааг шүүх хуралдааныг хойшлуулж, хэрэг хянан хэлэлцэх хугацааг 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 08 цаг 30 минут хүртэл хойшлуулсан.

6.О.Мөнхжаргалын нэхэмжлэлтэй, Н.Оюунчимэгт холбогдох “67 000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авч, хэргийг хэрэгсэхгүй болгосон.

7.И.Аллабергины нэхэмжлэлтэй, Б.Ганбаатарт холбогдох “4 800 000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн шүүх хуралдаанаар цаг үеийн холбоотойгоор байгалийн онц аюултай үзэгдлээс шалтгаалаад шүүх бүрэлдэхүүнд дуудсан шүүгч шүүх хуралдаанд ирж чадаагүй тул, хэрэг хянан хэлэлцэх хугацааг 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 14 цаг 30 минут хүртэл хойшлуулсан.

Д.Мөнхтөмөрийн нэхэмжлэлтэй, Д.Нямаад холбогдох “8 000 000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн шүүх хуралдаанаар цаг үеийн байдалтай холбоотойгоор байгалийн онц аюултай үзэгдлээс шалтгаалаад шүүх бүрэлдэхүүнд дуудсан шүүгч шүүх хуралдаанд ирж чадаагүй тул, хэрэг хянан хэлэлцэх хугацааг 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 08 цаг 30 минут хүртэл хойшлуулсан.

 

 

 

            Тойм гаргасан:

ШҮҮХ ХУРАЛДААНЫ

                        НАРИЙН БИЧГИЙН ДАРГА                              А.ЗОЛЗАЯА

Оруулсан 2017-03-27 12:49:58
Үзсэн 123

Хэвлэх | Буцах