Шүүх хуралдааны тойм

Огноо 2017-03-20
Шүүх Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс, 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрүүдэд хийсэн

 шүүх хуралдааны тойм

 

1.Л.Ууганбаярын “Шударга өмчлөгчөөр тогтоолгох”-ыг хүссэн шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн.

2.Капитал банкны нэхэмжлэлтэй, Н.Анирлинд холбогдох “41 963347,83 төгрөг гаргуулах”-ыг хүссэн шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг хангаж, хэрэг хянан хэлэлцэх хугацааг 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 09 цаг 00 минут хүртэл хойшлуулсан.

3.О.Мөнхжаргалын нэхэмжлэлтэй, Н.Оюунчимэгт холбогдох “67 000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хангаж, хэрэг хянан хэлэлцэх хугацааг 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 10 цаг 00 минут хүртэл хойшлуулсан.

4.Т.Элбэгсайханы нэхэмжлэлтэй, Д.Одонтуяад холбогдох “Хамтын амьдралтай байсныг тогтоолгох, эцэг тогтоолгох, асран хамгаалагчаар тогтоолгох”-ыг хүссэн шүүх хуралдаанаар хариуцагч өмгөөлөгч авах тухай хүсэлт гаргаж, хэргийн материалтай танилцах хүртэлх хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасныг хангаж, хэрэг хянан хэлэлцэх хугацааг 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 08 цаг 30 минут хүртэл хойшлуулсан.

5.Ө.Уртнасангийн нэхэмжлэлтэй, Х.Оролд холбогдох “500 000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн шүүх хуралдаанаар хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргасан бөгөөд тайлбар гаргах хүртэл хугацааг шүүх хуралдааныг хойшлуулж, хэрэг хянан хэлэлцэх хугацааг 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 08 цаг 30 минут хүртэл хойшлуулсан.

6.Ховд аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй, Алтайн Номадис ХХК-д холбогдох “4 267 962 төгрөг гаргуулах”-ыг хүссэн шүүх хуралдаанаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон.

7.Эсба интернейншл ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ч.Мөнхцоозод холбогдох “Үнэлгээ тогтоосон тогтоолыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн байгууллагын төлөөлөгчид шүүх хуралдааны тов мэдэгдэх боломжгүй байсан учраас мэдэгдээгүй тул шүүх хуралдааныг хойшлуулж, хэрэг хянан хэлэлцэх хугацааг 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 15 цаг 00 минут хүртэл хойшлуулсан.

8.П.Цэцэгбаярын нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Жаргалант сумын 2 дугаар бүрэн дунд сургуульд холбогдох “Ажилд эгүүлэн тогтоолгох”-ыг хүссэн шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

            Тойм гаргасан:

ШҮҮХ ХУРАЛДААНЫ

                         НАРИЙН БИЧГИЙН ДАРГА                              А.ЗОЛЗАЯА

Оруулсан 2017-03-22 10:39:03
Үзсэн 112

Хэвлэх | Буцах