Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2016-03-22
Дугаар 001/ХТ2016/00269
Хэргийн индекс 101/2014/08523/и
Шүүх Улсын дээд шүүх
Шүүгч Готовдоржийн Цагаанцоож
Нэхэмжлэгч “Дөрвүүл” ХХК
Хариуцагч “Автор строй” ХХК
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад хуулиар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Хүчингүй болсон шалтгаан 167.1.3.анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож бусад хэсгийг хэвээр үлдээх буюу өөрчлөх;
Шийдвэрийн товч

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2016 оны 01 дүгээр сарын 04-ны өдрийн 40 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 7036 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасныг баримтлан “Автор строй” ХХК-с 39.316.000 /гучин есөн сая гурван зуун арван зургаан мянган/ төгрөг гаргуулж, “Дөрвүүл” ХХК-д олгож, Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, 52.500.000 төгрөг гаргуулах тухай “Автор строй” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дах заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “Дөрвүүл” ХХК-с төлсөн 354.530 төгрөг, хариуцагч “Автор строй” ХХК-с төлсөн 420.450 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 354.530 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Д.Эрдэнэтөгсийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч “Дөрвүүл” ХХК хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр төлсөн 617.030 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр төлсөн 420.450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2015.08.07 5305 Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх Санжаагийн Амардэлгэр Н.Мөнхтуул Т.Эрдэнэбатхаан
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2015.04.07 001/ХТ2016/00347 Улсын дээд шүүх Готовдоржийн Цагаанцоож З.Эрдэнэболд “Дэлгэр-Интернэшнл” ХХК
2016.03.10 001/ХТ2016/00231 Улсын дээд шүүх Готовдоржийн Цагаанцоож С.Ганбаатар Д.Авирмэд
2016.03.15 001/ХТ2016/00244 Улсын дээд шүүх Готовдоржийн Цагаанцоож С.Отгонням Ж.Пүрэврагчаа
2016.03.17 001/ХТ2016/00259 Улсын дээд шүүх Готовдоржийн Цагаанцоож И.Хайратбек Хууль зүйн яаманд
2016.03.22 001/ХТ2016/00269 Улсын дээд шүүх Готовдоржийн Цагаанцоож “Дөрвүүл” ХХК “Автор строй” ХХК
2016.04.05 001/ХТ2016/00325 Улсын дээд шүүх Готовдоржийн Цагаанцоож “Гашууны гол групп” ХХК Зам тээврийн яам
2016.04.07 001/ХТ2016/00348 Улсын дээд шүүх Готовдоржийн Цагаанцоож Д.Жаргалсайхан И.Мөнхбаясал
2016.04.12 001/ХТ2016/00350 Улсын дээд шүүх Готовдоржийн Цагаанцоож “Нуган Эрин” ХХК, “Сод хөөвөр” ХХК “Асар өргөө” ХХК
2016.04.20 001/ХТ2016/00393 Улсын дээд шүүх Готовдоржийн Цагаанцоож “ХААН” банкны Багануур салбар С.Саранцэцэг, С.Эрдэнэбаяр, Ш.Энх-Оюун, С.Батбаясгалан нарт
2016.06.16 001/ХТ2016/00698 Улсын дээд шүүх Готовдоржийн Цагаанцоож Б.Чандаг Ц.Баттулга
2017.03.09 001/ХТ20176/00256 Улсын дээд шүүх Готовдоржийн Цагаанцоож Б.Лхагва-Эрдэний М.Золзаяа