Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2016-04-21
Дугаар 001/ХТ2016/00410
Хэргийн индекс 101/2015/10759/и
Шүүх Улсын дээд шүүх
Шүүгч Батсүрэнгийн Ундрах
Нэхэмжлэгч Г.Уламсайхан
Хариуцагч Тайхарын зам ХХК
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Түрээсийн гэрээ
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 361 дүгээр магадлал, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 8505 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтын “...2.823.462 төгрөгийг..” гэснийг “...1.882.308 төгрөг...” гэж,  “..нэхэмжлэгчийн 146.538 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай...” гэснийг “...нэхэмжлэлээс 1.087.692 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай...” гэж, хоёр дахь заалтын “...60.125,36 төгрөг..” гэснийг “...45.067 төгрөг ” гэж өөрчлөн шийдвэр, магадлалыг бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Хариуцагч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 27.200 төгрөг төлснийг буцааж олгох захирамж гаргасугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.