Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2016-05-24
Дугаар 001/ХТ2016/00561
Хэргийн индекс 101/2015/04538/И
Шүүх Улсын дээд шүүх
Шүүгч Пунцагийн Золзаяа
Нэхэмжлэгч “Чингис лэнд девелопмент групп-Шинэ хөгжлийн зам ХХК
Хариуцагч Монгол Улсын Засгийн газар болон Хөрөнгө оруулалтын газар
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад хуулиар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Хүчингүй болсон шалтгаан 167.1.3.анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож бусад хэсгийг хэвээр үлдээх буюу өөрчлөх;
Шийдвэрийн товч

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 564 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2016/00132 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг

“Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д зааснаар Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 158 дугаар тогтоолыг хүчингүй болгож, хариуцагч Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөрөнгө оруулалтын газарт холбогдох Концессын гэрээг хүчин төгөлдөр болгох нөхцөл биелүүлэх хугацаа сунгах үүргээ биелүүлэхийг даалгуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Чингис лэнд девелопмент групп-Шинэ хөгжлийн зам” ХХК-ийн өмгөөлөгч В.Гомбодорж, Б.Болдбаатар нарын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж, буцааж олгосугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.