Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2016-05-17
Дугаар 001/ХТ2016/00578
Хэргийн индекс 130/2015/0448/и
Шүүх Улсын дээд шүүх
Шүүгч Батсүрэнгийн Ундрах
Нэхэмжлэгч А.Нурзия
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Хөдөлмөрийн гэрээ
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :   

  1. Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 37 дугаар магадлалын тогтоох хэсгийн нэг, Баян-Өлгийн аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 10 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар сарын 128.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгээс 14.531.144 төгрөг гаргуулж А.Нурзияд олгож, үүнээс ажилтны төлбөл зохих татвар, шимтгэлийг суутгаж нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг ажил олгогчид даалгаж, нэхэмжлэлээс 3.373.531 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтын “...229.159 /хоёр зуун хорин есөн төгрөг нэг зуун тавин есөн мянган/ төгрөг...” гэснийг “...230.605 / хоёр зуун гучин мянга зургаан зуун тав/ төгрөг...” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалыг бусад заалтыг хэвээр үлдээж, зохигчдын гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр төлсөн 38.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
  3. Хариуцагч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй    болохыг дурдсугай.
Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2015.12.30 010 Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх Кадирбекийн Бүлдирген А.Нурзия Нэгдсэн эмнэлэг