Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2016-05-26
Дугаар 001/ХТ2016/00585
Хэргийн индекс 102/2014/9764/И
Шүүх Улсын дээд шүүх
Шүүгч Пунцагийн Золзаяа
Нэхэмжлэгч Н.Оюундулам, Д.Оюунчимэг, Б.Болормаа, Д.Уртнасан, Ц.Сэрсмаа, Б.Пүрэвдулам нар
Хариуцагч “Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад хуулиар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 532 дугаар магадлал, Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 102/ШШ2016/00494 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...нэхэмжлэгч Ц.Сэрсмаад 12 сарын цалинтай тэнцэх тэтгэмж 2 342 088 төгрөгийг, нэхэмжлэгч Б.Пүрэвдуламд 9 сарын цалинтай тэнцэх тэтгэмж 4 689 900...” гэснийг “...нэхэмжлэгч Ц.Сэрсмаад 11 сарын цалинтай тэнцэх тэтгэмж 5 621 550  төгрөгийг, нэхэмжлэгч Б.Пүрэвдуламд 8 сарын цалинтай тэнцэх тэтгэмж 4 168 800... “ гэж, 3 дахь заалтад “...259 079...” гэснийг “...272 870...” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхтуяа хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баясгалан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 302 834 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж, буцааж олгосугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.