Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2016-05-17
Дугаар 00532
Хэргийн индекс 101/2015/00532/и
Шүүх Улсын дээд шүүх
Шүүгч Дашхүүгийн Цолмон
Нэхэмжлэгч Л.Ганхуягийн
Хариуцагч “Жаст групп” ХХК, Ш.Батсайхан
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад хуулиар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал
Шийдвэрийн товч

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

           1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.Ганхуягийн эрх залгамжлан авагчаар Г.Даваанямыг  тогтоосугай.

           2. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 8924 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 440 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантөмөрийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

            3. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “Хадгаламж банк” ХХК дахь эрх хүлээн авагч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

                                                     

                                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                   Х.СОНИНБАЯР

                                        ШҮҮГЧ                                                            Д.ЦОЛМОН

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.