Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2016-05-10
Дугаар 00492
Хэргийн индекс 101/2015/00492/и
Шүүх Улсын дээд шүүх
Шүүгч Дашхүүгийн Цолмон
Нэхэмжлэгч “Кэй Эй Эс” ХХК
Хариуцагч Б.Буядаа
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад хуулиар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал
Шийдвэрийн товч

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

           1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 314 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 8118 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул  Б.Буядаад холбогдох  Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, Цэнд гүний гудамж, 64 тоотод байрлах барилгын 59.73 м.кв талбайг чөлөөлүүлэх тухай “Кэй Эй Эс” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, Цэнд гүний гудамж, 64 тоотод байрлах барилгын 59.73 м.кв талбайн өмчлөгчөөр Б.Буядааг тогтоосугай.” гэж тус тус өөрчлөн, магадлалын шийдвэрт өөрчлөлт оруулсан заалтыг хэвээр үлдээж, шийдвэрийн 3 дахь заалтыг “ ...хариуцагч Б.Буядаагаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Кэй Эй Эс” ХХК-д ... олгосугай.” гэснийг “... нэхэмжлэгч “Кэй Эй Эс” ХХК-иас 70.200 төгрөгийг гаргуулж хариуцагч Б.Буядаад ... олгосугай.” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч Б.Буядаагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, нэхэмжлэгчийн төлөөлөгч З.Нарангийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

         2. Нэхэмжлэгчийн төлөөлөгч З.Нарангийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Б.Буядаагийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                                              ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Х.СОНИНБАЯР

                                               ШҮҮГЧ                                                        Д.ЦОЛМОН

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.