Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2016-05-31
Дугаар 001/ХТ2016/00630
Хэргийн индекс 101/2015/0846/И
Шүүх Улсын дээд шүүх
Шүүгч Гүррагчаагийн Алтанчимэг
Нэхэмжлэгч Р.Азжаргал
Хариуцагч А:Цогтбилэг
Гуравдагч этгээд
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 524 магадлалын 1 дэх заалт, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 8476 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “ Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар А.Цогтбилэгээс 7.908.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Р.Азжаргалд олгож, 26.894.304 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч Р.Азжаргал хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч А.Цогтбилэг хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 141.480 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                  

 

 

 

 

 

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2015.10.27 850 Улсын дээд шүүх Пунцагийн Золзаяа Р.Азжаргал А.Цогтбилэг
2016.05.31 001/ХТ2016/00630 Улсын дээд шүүх Гүррагчаагийн Алтанчимэг Р.Азжаргал А:Цогтбилэг