Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2016-05-27
Дугаар 001/ХТ2016/00613
Хэргийн индекс 102/2015/09744/И
Шүүх Улсын дээд шүүх
Шүүгч Гүррагчаагийн Алтанчимэг
Нэхэмжлэгч Ази фарма ХХК
Хариуцагч Гэгээн мед ХХК
Гуравдагч этгээд
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 591 дүгээр магадлалын 1 дэх заалт, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2016/00201 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-дахь хэсэгт зааснаар  “Гэгээ мед” ХХК-иас 7.828.901 төгрөг гаргуулж, “Ази фарма” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 3.386.600 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, шийдвэрийн 2 дахь заалтад “ ...хариуцагчаас...194.398 төгрөг...” гэснийг “ ...хариуцагчаас 140.212 төгрөг” гэж тус тус өөрчлөн шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 75.510 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.  

          

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.