Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2016-05-31
Дугаар 00620
Хэргийн индекс 102/2016/00620/и
Шүүх Улсын дээд шүүх
Шүүгч Дашхүүгийн Цолмон
Нэхэмжлэгч “Кредит Монгол ББСБ” ХХК
Хариуцагч Ж.Хатанболд, М.Хонгорзул
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал
Шийдвэрийн товч

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 551 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2016/00547 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг   “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 535 дугаар зүйлийн 535.1-д зааснаар хариуцагч Ж.Хатанболд, М.Хонгорзул нараас нийт 29 884 293,13 төгрөг  гаргуулж  нэхэмжлэгч “Кредит Монгол ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас  үлдэх 40 641 625,37 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтын “ ...хариуцагч Ж.Хатанболдоос 449.095...” гэснийг “ ...307.371... ” гэж тус тус өөрчилж шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Ж.Хатанболдын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 449.095 /дөрвөн зуун дөчин есөн мянга ерэн тав/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

                                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Г.ЦАГААНЦООЖ

                                                ШҮҮГЧ                                                        Д.ЦОЛМОН

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.