Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2016-05-12
Дугаар 001/ХТ2016/00519
Хэргийн индекс 101/2015/3918/И
Шүүх Улсын дээд шүүх
Шүүгч Пунцагийн Золзаяа
Нэхэмжлэгч “Мега дрилл” ХХК
Хариуцагч “Хас лизинг” ХХК
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад хуулиар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Хүчингүй болсон шалтгаан 167.1.3.анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож бусад хэсгийг хэвээр үлдээх буюу өөрчлөх;
Шийдвэрийн товч

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 423 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2015/08850 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

2 дахь заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 157 дугаар зүйлийн 157.5.4, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан “Хас лизинг” ХХК-аас 128 782 071 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Мега дрилл” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 493 327 778 төгрөгийн нэхэмжлэл болон Иргэний хуулийн 313 дугаар зүйлийн 313.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул “Мега дрилл” ХХК-аас 32 618 622 төгрөг гаргуулахыг хүссэн “Хас лизинг” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

4 дэх заалтад “...858 371...” гэснийг “...801 860...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Отгонзул, түүний өмгөөлөгчийн Д.Батсүх нарын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 471 083 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж, буцааж олгосугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2016.03.02 423 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Шарав Оюунханд "Мега дрилл" ХХК "Хас лизинг" ХХК