Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2016-05-24
Дугаар 001/ХТ2016/00559
Хэргийн индекс 102/2015/8440/И
Шүүх Улсын дээд шүүх
Шүүгч Пунцагийн Золзаяа
Нэхэмжлэгч “Урбан рөүд” ХХК
Хариуцагч “Бэрэн групп” ХХК
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад хуулиар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 401 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад

“...85 512 693...” гэснийг “...71 052 718...” гэж, “...баталж,...” гэсний дараа “...хариуцагч “Бэрэн групп” ХХК-аас алданги 8 209 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Урбан рөүд” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 26 773 775 төгрөгийн нэхэмжлэлийг болон 3 673 499 төгрөг гаргуулахыг хүссэн “Бэрэн групп” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж, 2 дахь заалтад “...688 150...” гэснийг “...146 297...” гэж, өөрчлөлт оруулж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар хариуцагч “Бэрэн групп” ХХК-ийн төлөөлөгч Ц.Батбаярын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлсөн 279 000 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж, буцааж олгосугай.        

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.