Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2016-05-10
Дугаар 001/ХТ2016/00487
Хэргийн индекс 102/2015/07925/и
Шүүх Улсын дээд шүүх
Шүүгч Батсүрэнгийн Ундрах
Нэхэмжлэгч М.Энхсаруул
Хариуцагч Тайгын булаг авто ХХК
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал
Шийдвэрийн товч

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

 

             1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 432 дугаар магадлал, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2015/07997 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дах заалтыг “ Иргэний хуулийн  222 дугаар зүйлийн 222.1, 286 дугаар зүйлийн 286.1, 286.3-т заасныг баримтлан М.Энхсаруулаас  12.660.000 төгрөг гаргуулж Тайгын булаг авто ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлээс 5.600.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй  болгосугай...” гэж, 4 дэх заалтын “...М.Энхсаруулаас 250.000 төгрөг...” гэснийг “..М.Энхсаруулаас 217.510 төгрөг...”гэж, 5 дахь заалтыг “..М.Энхсаруул 12.660.000 төгрөгийг  сайн дураар төлөөгүй  тохиолдолд төлбөрийг барьцааны хөрөнгөөс гаргуулсугай..” гэж тус тус өөрчлөн, шийдвэр ,магадлалыг бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2. Хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр төлсөн 105.670 төгрөгийг нэхэмжлэгчид буцааж олгох захирамж гаргасугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.