Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2016-05-17
Дугаар 001/ХТ2016/00525
Хэргийн индекс 101/2012/0049/и
Шүүх Улсын дээд шүүх
Шүүгч Пунцагийн Золзаяа
Нэхэмжлэгч “Ди би пропертис” ХХК, “Очир төв” ХХК нарын
Хариуцагч “Мёнпүм” ХХК
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад хуулиар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 454 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2016/00188 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2, 353 дугаар зүйлийн 353.2-т заасныг баримтлан хариуцагч “Мёнпүм” ХХК-аас 156 972 000 төгрөгийг гаргуулж “Ди би пропертис” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 212 528 000 төгрөгийн нэхэмжлэлийг болон 369 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Очир төв” ХХК-ийн нэхэмжлэлийг тус тус  хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

2 дахь заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.6, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг баримтлан “Ди би пропертис” ХХК-аас 79 208 000 төгрөгийг гаргуулж “Мёнпүм” ХХК-д олгож, сауны зохиулалттай 79 208 000 төгрөгийн үнэ бүхий материалыг хүлээж авахыг “Ди би пропертис” ХХК-д даалгаж, сөрөг нэхэмжлэлээс 198 793 905 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

3 дахь заалтад “...434 658.99...” гэснийг “...942 810...”  гэж, тус тус өөрчилж, шийдвэр магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Нямцэрэнгийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Нямцэрэнгийн 434 659 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Базарсадын 1 011 100 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж, буцаан олгосугай.    

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.