Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2016-05-24
Дугаар 001/ХТ2016/00572
Хэргийн индекс 101/2015/11347/и
Шүүх Улсын дээд шүүх
Шүүгч Батсүрэнгийн Ундрах
Нэхэмжлэгч Ө.Энхмэнд-Од
Хариуцагч Их наран өргөө констракшн ХХК
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Ажил гүйцэтгэх
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 547 дугаар магадлалын тогтоох хэсгийн нэг, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2016/00678 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтын “...355 дугаар зүйлийн 355.1..” гэснийг “... 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1...” гэж өөрчлөн, шийдвэр болон магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Их наран өргөө констракшн ХХК-ийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр төлсөн 42.340 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2016.03.18 547 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Авирмэдийн Отгонцэцэг Ө.Энхмэнд-Од “Их наран өргөө констракшн” ХХК