Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2016-05-26
Дугаар 001/ХТ2016/00581
Хэргийн индекс 155/2015/01095/и
Шүүх Улсын дээд шүүх
Шүүгч Батсүрэнгийн Ундрах
Нэхэмжлэгч Т.Бадамгарав
Хариуцагч Б.Энхтөр
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад зээл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 55 дугаар магадлалын нэг дэх заалтыг  “...Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул Б.Энхтөрөөс 7.500.000 төгрөг гаргуулах Т.Бадамгаравын нэхэмжлэлийг  2014 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох Б.Энхтөрийн сөрөг нэхэмжлэлийн хамт бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай, шийдвэрийн 2 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 56.2, 60.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид Т.Бадамгарваас төлсөн 135.000 төгрөгийг, Б.Энхтөрийн төлсөн 134.950 төгрөгөөс 94.950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, 40.000 төгрөг улсын орлогоос буцаан гаргуулж Б.Энхтөрд олгосугай...” гэж өөрчлөн, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 он 04 дүгээр сарын 21-ний өдөр төлсөн 84.600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2015.12.18 01095 Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх Бүдрагчаагийн Отгонбямба С.ГАНБАТ
Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2016.04.05 00055 Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Ёндонгийн Бямбацэрэн Т.Бадамгарав Б.Энхтөр