Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2015-10-22
Дугаар 133
Хэргийн индекс 150/2015/00104/и
Шүүх Дархан-Уул,Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүгч Сосорбарамын Энхжаргал
Нэхэмжлэгч Б.Б, Б.Т нар
Хариуцагч Д.Б, Н.Т нарт
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад зээл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  167  дугаар  зүйлийн  167.1.2-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Нэхэмжлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Отгонзаяагийн давж  заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын  шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 130 дугаар   шийдвэрийн  тогтоох хэсгийн  1 дүгээр  заалтыг ,

 

            “ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 216 дугаар зүйлийн 216.4, 232 дугаар зүйлийн 232.4, 232.8 дахь хэсэгт заасныг баримтлан  нэхэмжлэгч Б.Батзориг, Б.Түмэнцэцэг нарын  хариуцагч Н.Тэрбиш, Д.Байгалмаа  нарт холбогдуулан  зээлийн гэрээний үүрэгт  12.514.400  төгрөг  гаргуулахыг  хүссэн  нэхэмжлэлийн  шаардлагыг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.”,

           2 дугаар заалтыг,  “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д  зааснаар  Б.Батзориг, Б.Түмэнцэцэг нараас   24.840.000  \хорин дөрвөн сая найман зуун дөчин\  төгрөгийг буцаан гаргаж Н.Тэрбишд  олгосугай “,  

           3 дугаар  заалтын  “... Н.Тэрбишээс...”  гэснийг “...Б.Батзориг, Б.Түмэнцэцэг нараас...” гэж,  “...42.150  төгрөг ...”   гэснийг   “...282.500...”  гэж  тус тус  өөрчлөлт оруулж,  шийдвэрийн бусад заалтуудыг  хэвээр  үлдээсүгэй .

 

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  162 дугаар зүйлийн 162.4, 59  дүгээр зүйлийн 59.3-т зааснаар  нэхэмжлэгч Б.Түмэнцэцэгээс давж  заалдах гомдол  гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 187.980  төгрөгийг төрийн сангийн  орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Байгалмаа Н.Тэрбишээс  төлсөн   282.150 төгрөгийг  шүүгчийн захирамжаар  буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Б.БАТТӨР                         

                                                                

                     ШҮҮГЧИД                                                                          Л.АМАРСАНАА 

                          

                                                                                                       С.ЭНХЖАРГАЛ                         

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.