Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2015-11-04
Дугаар 40
Хэргийн индекс 204/2015/0040/И
Шүүх Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүгч Лоолгойн Нямдорж
Нэхэмжлэгч Ш.Баасансүрэн
Хариуцагч Хөгжимт драмын театр
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Ажлаас үндэслэлгүй халагдсан
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Шийдвэрийн товч

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-т  заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 410 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, өмгөөлөгч А.Адьяасүрэнгийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Хариуцагч давж заалдах гомдолд төлсөн улсын тэмдэгтийн хураамж

132.690 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

          3. Давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн буюу хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх тухай  хуулийн 172   дугаар   зүйлийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                                                                                    

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.