Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2015-10-05
Дугаар 131
Хэргийн индекс 135/2015/00327/И
Шүүх Дархан-Уул,Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүгч Лувсандашийн Амарсанаа
Нэхэмжлэгч “Мобиком” корпораци
Хариуцагч “Ай Ай Эн” ХХК
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад хуулиар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Шийдвэрийн товч

                                           

Иргэний  хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх  тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д удирдлага болгон ТОГТООХ  нь:

 

1.Хариуцагч “Ай Ай Эн” ХХК-ийн захирал Б.Бямбадашийн давж заалдасан гомдлыг хангахгүй орхиж, Сум дундын 7 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 594 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 734.650 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар  зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.            

 

 

           

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Г.ДАВААРЕНЧИН   

 

                           ШҮҮГЧИД                                                  Б.БАТТӨР 

 

                                                                                              Л.АМАРСАНАА

 

   

 

 

 

 

 

 

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2015.12.22 1124 Улсын дээд шүүх Цэндийн Амарсайхан Мобиком корпораци ХХК Ай Ай Эн ХХК