Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2015-08-31
Дугаар 108
Хэргийн индекс 135/2015/00575/и
Шүүх Дархан-Уул,Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүгч Лувсандашийн Амарсанаа
Нэхэмжлэгч Г.Сайнсанаа
Хариуцагч С.Мөнхбаяр
Гуравдагч этгээд
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

 

           

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ  нь:

  1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 693 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дүгээр заалтын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч С.Мөнхбаяраас 1.295.500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Сайнсанаад олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдсэн хэсэг 1.291.500 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэснийг хариуцагч С.Мөнхбаяраас 2.587.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Сайнсанаад олгосугай гэж,

2 дугаар заалтын хариуцагч С.Мөнхбаяраас нэхэмжлэлийн хангасан дүн болох 1.295.500 төгрөгт ногдох 35.642 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай гэснийг хариуцагч С.Мөнхбаяраас улсын тэмдэгтийн хураамж 68.900 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай гэж тус тус  өөрчилөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 35.692 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулсугай.

 

 

 

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

 

                          

 

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.ЭНХЖАРГАЛ

 

                           ШҮҮГЧИД                                                  Б.БАТТӨР

 

                                                                                              Л.АМАРСАНАА

 

   

                                                                               

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2015.07.03 693 Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх Жигжидийн Лхагвасүрэн Ганболдын Сайнсанаа Санжжавын Мөнхбаяр
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2015.11.10 918 Улсын дээд шүүх Гүррагчаагийн Алтанчимэг Г.Сайнсанаа С.Мөнхбаяр