Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2015-08-26
Дугаар 1136
Хэргийн индекс 101/2015/3003/и
Шүүх Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүгч Шарав Оюунханд
Нэхэмжлэгч "Актив групп" ХХК
Хариуцагч "Дүнжингарав" ХХК
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Ажил гүйцэтгэх
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 4649 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “…370.300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 370.300 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэснийг “… 311.799 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 58.501 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагчаас 311.799 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэж өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Б.Нандин-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “Дүнжингарав” ХХК-ийн төлсөн 370.300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.