Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2016-11-11
Дугаар 1857
Хэргийн индекс 181/2016/00449/и
Шүүх Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүгч Мянгаагийн Наранцэцэг
Нэхэмжлэгч В.Довжид
Хариуцагч Ж.Алтансүх, Хариуцагч “Сүкимэрит” ХХК, Хариуцагч “Гоёот ухаа” ХХК нарт
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад зээл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2016/00449 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Сүкимэрит” ХХК-иас 416 192 259,5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч В.Довжидод олгож, нэхэмжлэлээс 38 165 895,5 төгрөгийн холбогдох хэсэг, хариуцагч “Гоёот ухаа” ХХК болон Ж.Алтансүх нарт холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн, хариуцагч Ж.Алтансүхийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагч Ж.Алтансүхээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 1 303 200 төгрөг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Минжүүрдоржийн төлсөн 2 235 000 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.