Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2016-10-05
Дугаар 1687
Хэргийн индекс 102/2016/04621/и
Шүүх Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүгч Мянгаагийн Наранцэцэг
Нэхэмжлэгч “Петровис” ХХК-ийн
Хариуцагч “АТА трейд” ХХК-д
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад зээл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар    сарын 08-ны өдрийн 102/ШШ2016/04621 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...4 057 706 618 төгрөг...” гэснийг “7 945 993 220 төгрөг” гэж өөрчлөн, “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Петровис” ХХК нь хариуцагч “АТА трейд” ХХК-иас 42 155 ам.доллар гаргуулах нэхэмжлэлээсээ, хариуцагч нь “Петровис” ХХК-д холбогдуулан гаргасан Хувьцаа худалдах, худалдан авах тухай 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн № 12/13, Компанийн эрх шилжүүлэх тухай 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн № 12/13 дугаартай гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, учирсан хохирлыг барагдуулах тухай сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн заалт нэмэх,
  2. ийдвэрийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар Б.Алтанцэцэг болон “Петровис тос” ХХК-ийн хооронд 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан Хувьцаа худалдах, худалдан авах 12/13 тоот, Компанийн эрх шилжүүлэх тухай 12/13 тоот гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, “Петровис” ХХК-иас хохирол                     2 307 802 723 төгрөг гаргуулах тухай гуравдагч этгээд Б.Алтанцэцэгийн бие даасан шаардлагатай хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөх,
  3. ийдвэрийн 3 дахь заалтаас “...20 446 483...” гэснийг “...39 887 917...” гэж өөрчлөх, “Петровис” ХХК-иас 11 690 964 төгрөг гаргуулж Б.Алтанцэцэгт, 237 807 төгрөг гаргуулж “АТА трейд” ХХК-д тус тус олгосугай” гэснийг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн   59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 27 730 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.