Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2016-09-30
Дугаар 1657
Хэргийн индекс 102/2016/04778/и
Шүүх Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүгч Мянгаагийн Наранцэцэг
Нэхэмжлэгч Ц.Ариунхишигийн
Хариуцагч “Нийслэл өргөө” ХК-д
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад хуулиар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар    сарын 01-ний өдрийн 102/ШШ2016/04778 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...“олгож” гэснийг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Нийслэл өргөө” ХК-иас хохиролд   6 824 500 төгрөг гаргуулах нэхэмжлэлээсээ Ц.Ариунхишиг татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж нэмж өөрчлөх,

Шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, 3 дахь заалтад “хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 325 180 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээх” гэснийг “хариуцагчид буцаан олгох” гэж өөрчлөх,

  • ийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтыг 2, 4 дэх заалтыг 3 гэж дугаарлан,   бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн   162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 575 500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.