Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2015-08-24
Дугаар 102
Хэргийн индекс 135/2015/00126/И
Шүүх Дархан-Уул,Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүгч Сосорбарамын Энхжаргал
Нэхэмжлэгч Ц.Отгонбаяр
Хариуцагч Б.Батмагнай
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

                                                                                   

                                        

            Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  167  дугаар  зүйлийн  167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Сум дундын 7 дугаар  шүүхийн  2015 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн  575 дугаар  шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр  заалтын,

            “Иргэний хуулийн 228 дугаар  зүйлийн 228.1-д зааснаар ...” гэсний  дараа “...287 дугаар зүйлийн 287.1, 288 дугаар зүйлийн 288.2.2-т зааснаар ...”  гэсэн  өөрчлөлт оруулж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

            2.Хариуцагч Б.Батмагнайгийн давж  заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн  162 дугаар зүйлийн  162.4-т зааснаар  давж заалдах гомдол гаргахдаа  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  248.000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дах хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

                                                              

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.БАТТӨР                                          

                       ШҮҮГЧИД                                                              С.ОЮУНЦЭЦЭГ                                                                                                                                                         С.ЭНХЖАРГАЛ                         

 

 

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2015.11.03 895 Улсын дээд шүүх Цэндийн Амарсайхан Ц.Отгонбаяр Б.Батмагнай