Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2015-08-24
Дугаар 101
Хэргийн индекс 135/2015/0429/И
Шүүх Дархан-Уул,Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүгч Сосорбарамын Энхжаргал
Нэхэмжлэгч Д.Балдорж
Хариуцагч Г.Пунсалдулам
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад зээл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

                Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  167  дугаар  зүйлийн  167.1.2-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Сум дундын 7 дугаар шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 586 дугаар шийдвэрийн  тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг,

            “Иргэний  хуулийн 281 дүгээр  зүйлийн 281.1, 282 дугаар  зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар  хариуцагч  Г.Пунсалдуламаас  4.050.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Балдоржид олгож, нэхэмжлэлээс 3.420.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.”  ,  2 дугаар  заалтын  “... Г.Пунсалдуламаас  54.310 төгрөг гаргуулж...”  гэснийг    “...Г.Пунсалдуламаас 79.750  төгрөг  гаргуулж...”  гэж  тус тус  өөрчлөлт оруулж,  шийдвэрийн бусад  заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

            2.Нэхэмжлэгч Д.Балдоржоос  давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95.110  төгрөгийг, төрийн сангийн данснаас шүүгчийн захирамжаар гаргаж   буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дах хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

                                                             

 

                ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                               Б.БАТТӨР                  

                      ШҮҮГЧИД                                                            С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                     С.ЭНХЖАРГАЛ                         

 

 

 

 

 

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.