Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2016-05-16
Дугаар 968
Хэргийн индекс 102/2015/9197/и
Шүүх Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүгч Шарав Оюунханд
Нэхэмжлэгч "Арвижих гэгээн үйлс" ХХК
Хариуцагч "Эс Ти Жи" ХХК
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Ажил гүйцэтгэх
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2016/01201 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “227 дугаар зүйлийн 227.3” гэснийг “352 дугаар зүйлийн 352.2.2” гэж, “127 730 023 төгрөг гаргуулах тухай “Арвижих Гэгээн Үйлс” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” гэснийг “хариуцагч “Эс Ти Жи” ХХК-иас 2 570 760 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Арвижих гэгээн үйлс” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 125 159 263 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож,…” гэж,        2 дахь заалтын “… улсын төсөвт үлдээж” гэсний дараа “… хариуцагч “Эс Ти Жи” ХХК-иас 56 082 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Арвижих гэгээн үйлс” ХХК-д олгож,…” гэж тус тус өөрчилж,

 3 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Арвижих гэгээн үйлс” ХХК нь хамтран хариуцагчаар “Хурд групп” ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаас татгалзсаныг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59  дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “Арвижих гэгээн үйлс” ХХК-ийн төлсөн 796 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.