Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2015-03-16
Дугаар 532
Хэргийн индекс 102/2015/9764/и
Шүүх Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүгч Сономдовчингийн Энхтөр
Нэхэмжлэгч Н.Оюундулам, Д.Оюунчимэг, Б.Болормаа, Д.Уртнасан, Ц.Сэрсмаа, Б.Пүрэвдулам нар
Хариуцагч “Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад хуулиар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 102/ШШ2016/00494 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Оюундуламд 11 сарын цалинтай тэнцэх тэтгэмж 6.753.747 төгрөгийг, нэхэмжлэгч Д.Оюунчимэгт 11 сарын цалинтай тэнцэх тэтгэмж 8.435.152 төгрөгийг, нэхэмжлэгч Д.Уртнасанд 11 сарын цалинтай тэнцэх тэтгэмж 6.755.914 төгрөгийг, нэхэмжлэгч Ц.Сэрсмаад 12 сарын цалинтай тэнцэх тэтгэмж 2.342.088 төгрөгийг, нэхэмжлэгч Б.Пүрэвдуламд 9 сарын цалинтэй тэнцэх тэтгэмж 4.689.900 төгрөгийг тус тус хариуцагч “Нийслэлийн Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГазраас гаргуулсугай” гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын “259.079 төгрөг” гэснийг “302.834 төгрөг” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 259.079 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй. 

 

3. Энэ магадлалд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр, магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.                      

 

                                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                                       ШҮҮГЧИД                           Г.ДАВААДОРЖ  

               

                                                                                                 С.ЭНХТӨР

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.