Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2016-03-18
Дугаар 555
Хэргийн индекс 102/2014/09160/И
Шүүх Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүгч Чимэдрэгзэнгийн Оюунцэцэг
Нэхэмжлэгч Г.Галпүрэв
Хариуцагч С.Эрдэнэчимэг
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Банкны зээл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШШ2016/00556 дугаар шийдвэрийн

   тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “...236 дугаар зүйлийн 236.1, 236.1.3 дахь хэсэг...” гэснийг хасч,  “…232.6..” гэснийг “…232.4…” гэж,  “...11 440 000 төгрөгийг гаргуулж Г.Галпүрэвт олгосугай...” гэснийг “...10 340 000 төгрөгийг гаргуулан Г.Галпүрэвт олгож,             1 100 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай...” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...хариуцагч С.Эрдэнэчимэгээс 197 990 төгрөгийг гаргуулан...” гэснийг “...хариуцагч С.Эрдэнэчимэгээс 180 390 төгрөгийг гаргуулан...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

  2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4, 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахад С.Эрдэнэчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 197 990 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                             ШҮҮГЧИД                          Т.ТУЯА

 

                                                                                        Ч.ОЮУНЦЭЦЭГ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.