Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2016-04-04
Дугаар 68
Хэргийн индекс 135/2016/00041/и
Шүүх Дархан-Уул,Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүгч Лувсандашийн Амарсанаа
Нэхэмжлэгч “Ялгуусан” ХХК
Хариуцагч “Дархан АЗЗА” ТӨХК
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Түрээсийн гэрээ
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

       

          1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 319 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дүгээр заалтыг:

 

          Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8-д зааснаар “ДАРХАН-АЗЗА” ТӨХК-иас гэрээний үндсэн төлбөр 44.000.000 төгрөг, түүний алданги 11.000.000 төгрөг, нийт 55.000.000 төгрөг гаргуулж “Ялгуусан” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

 

          2 дугаар заалтыг хариуцагч “ДАРХАН-АЗЗА” ТӨХК-иас 432.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Ялгуусан” ХХК-д олгосугай гэж тус тус өөрчлөн шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

       

          2.Иргэний  хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх тухай  хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267.950 төгрөгөөс 133.975 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, 133.975 төгрөгийг Төрийн сангийн орлогоос буцаан гаргуулж хариуцагч “ДАРХАН-АЗЗА” ТӨХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар  зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.  

 

 

 

 

                                                         

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 С.ОЮУНЦЭЦЭГ  

 

                           ШҮҮГЧИД                                                  Б.БАТТӨР 

 

                                                                                              Л.АМАРСАНАА

 

   

 

    

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.