Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2016-03-28
Дугаар 56
Хэргийн индекс 150/2016/00020/и
Шүүх Дархан-Уул,Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүгч Сосорбарамын Энхжаргал
Нэхэмжлэгч Ж.Д
Хариуцагч Ж.Х
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Хүүхдийн тэтгэлэг гаргуулах
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

 

                                                      

        

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.1.2-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 62 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн  2 дугаар заалтыг,

            “Гэр бүлийн тухай хуулийн  14 дүгээр зүйлийн 14.5, 14.6-д зааснаар  2007 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн охин Х.Энхсаруул, 2009 оны 12 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү Х.Энхтэнүүнийг  эх З.Дарханчимэгийн  асрамжинд  үлдээсүгэй.”

Тогтоох хэсгийн 3 дугаар  заалтыг,

 “Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүййлийн 40.1.1-д зааснаар  охин Х.Энхсаруул, хүү Х.Энхтэнүүн нарыг  11 нас хүртэл амьжиргааны  доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас \суралцаж байгаа бол  18 нас \ хүртэл  амьжиргааны  доод түвшингийн  хэмжээгээр  сар бүр эцэг Ж.Хуягбаатараар тэжээн  тэтгүүлсүгэй.”    Тогтоох хэсгийн  6  дугаар заалтанд,

     “...70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж...”  гэсний дараа, “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж”,  “...Ж.Хуягбаатараас  70.200  төгрөг гаргаж нэхэмжлэгчид олгож ...” гэсний дараа “... хүүхдийн тэтгэлэг  гаргуулсан учир улсын тэмдэгтийн хураамжид  46495.6  төгрөг  гаргаж  төрийн сангийн  орлогод  оруулсугай.” гэж  тус тус  өөрчлөлт оруулж, 5 дугаар заалтын “эцэг Ж.Хуягбаатар нарт”  гэснийг хасч,  шийдвэрийн бусад заалтуудыг  хэвээр үлдээсүгэй.

           2.Нэхэмжлэгч Х.Дарханчимэг улсын тэмдэгтийн хураамж  төлөхөөс  чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

             ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.БАТТӨР                                                                

                                            ШҮҮГЧ                                        С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                  С.ЭНХЖАРГАЛ                         

 

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2016.02.05 0062 Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх Амарын Нарантуяа З.Дарханчимэг Ж.Хуягбаатар