Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2015-07-01
Дугаар 864
Хэргийн индекс 101/2014/08028/и
Шүүх Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүгч Жаргалсайханы Оюунтунгалаг
Нэхэмжлэгч Б.Ганхуяг
Хариуцагч Монголын үндэсний бөхийн холбоо
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад хуулиар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Хүчингүй болсон шалтгаан 167.1.4.анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүчингүй болгож хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох;
Шийдвэрийн товч

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 2296 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Ганхуяг нь аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн эрэмбийн 6 дугаарт эрэмбэлэн ерөнхий жагсаалтад оруулахыг даалгах тухай нэхэмжлэлээс татгалзаж, хариуцагч Монголын үндэсний бөхийн холбоо нь нэхэмжлэгч Б.Ганхуягийн аймгийн баяр наадамд 8 даван үзүүрлэсэн амжилтыг Аймаг, цэргийн цолтой бөхчүүдийг эрэмбэлэх журмын 2.1.3-т заасны дагуу аймгийн наадамд нэг түрүүлж, нэг үзүүрлэснээр тооцон Аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн эрэмбийн 54 дүгээрт эрэмбэлэхээр тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасны дагуу давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.