Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2015-03-01
Дугаар 33
Хэргийн индекс 142/2015/00610/И
Шүүх Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүгч Сампилын Уранчимэг
Нэхэмжлэгч Я.Гэрэл
Хариуцагч Д.Цэвэлноров
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулиар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015.12.23-ны өдрийн 14 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 гэсний дараа 95 дугаар зүйлийн 95.1 дүгээр хэсэгт зааснаар гэж нэмж....чөлөөлж , нэхэмжлэгч Я.Гэрэлд олгосугай гэж,

2.”Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53, 54-р зүйл Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1-д зааснаар Я.Гэрэлийн 4.610.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн,

3.Шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “94.3, 94.6” гэснийг “95 дугаар зүйлийн 95.2-т” гэж өөрчлөн, “шударга эзэмшигч өөрийн шаардлага буюу 2.500.000 төгрөг гаргуулах шаардлага хангагдах хүртэл эд хөрөнгийг эрх бүхий этгээдэд буцаан өгөхөөс татгалзах эрхтэй гэсэн хэсгийг хүчингүй болгосугай” гэж өөрчлөлт оруулан шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

4.Нэхэмжлэгч Я.Гэрэлийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 128.710 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАЯРХҮҮ

                                       ШҮҮГЧИД                               М.ХҮРЭЛБААТАР

                                                                                                      С.УРАНЧИМЭГ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.