Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2016-02-28
Дугаар 38
Хэргийн индекс 135/2015/01322/и
Шүүх Дархан-Уул,Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүгч Сосорбарамын Энхжаргал
Нэхэмжлэгч “Дэвжих нэхий” ББСБ
Хариуцагч Ц.О-
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн  167.1.2-т заасныг   удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хариуцагч  Ц.О-ын  давж  заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016  оны 01 дүгээр сарын  14-ний өдрийн 127 дугаар шийдвэрийн  тогтоох хэсгийн 1 дүгээр  заалтад, “...452 дугаар зүйлийн 452.2 ...”  гэснийг “... 452 дугаар  зүйлийн 452.1...”  гэж   өөрчилж,  шийдвэрийн  бусад  заалтуудыг  хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн   162 дугаар зүйлийн 162.4-т  зааснаар  хариуцагч Ц.О-  давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид  55.630  төгрөг  төлснийг, төрийн сангийн  орлогод хэвээр  үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Г.ДАВААРЕНЧИН                     

                                                                

                            ШҮҮГЧИД                                           Л.АМАРСАНАА

                          

                                                                                             С.ЭНХЖАРГАЛ             

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2016.01.14 127 Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх Давагийн Алтантуяа Дэвжих нэхий ББСБ Ц.Отгонбаяр