Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2016-02-29
Дугаар 34
Хэргийн индекс 135/2015/01095/и
Шүүх Дархан-Уул,Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүгч Сосорбарамын Энхжаргал
Нэхэмжлэгч “Ариг банк” ХХК
Хариуцагч З.Б-, Б.М- нар
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Банкны зээл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хариуцагч З.Б-ын  давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж,Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1221 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх  заалтыг,

“Иргэний хуулийн  225 дугаар зүйлийн  225.3, 226 дугаар зүйлийн 226.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452  дугаар зүйлийн 452.1-д  зааснаар  “Ариг банк” ХХК З.Б-, Б.М- нарын хооронд  байгуулагдсан 2014 оны  12 дугаар сарын 30-ны өдрийн 14\183 тоот  зээлийн гэрээг  цуцалж, З.Б-, Б.М-  нараас  үндсэн зээл 145.000.000 төгрөг, хүү 21.564.892 төгрөг, нийт 166.564.892 төгрөг гаргаж,  “Ариг банк” ХХК-д  олгож, хүүд нэхэмжилсэн  8.252.563  төгрөгийн, Иргэний  хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар нэмэгдүүлсэн хүүд нэхэмжилсэн 136.751 төгрөгийн  нэхэмжлэлийг  тус тус  хэрэгсэхгүй  болгосугай”  гэж  өөрчлөлт  оруулж,  шийдвэрийн бусад заалтуудыг  хэвээр үлдээсүгэй.

            2.Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  162  дугаар  зүйлийн 162.4-т зааснаар  хариуцагчаас  давж заалдах гомдол гаргахдаа  улсын тэмдэгтийн хураамжид 265.774 төгрөг  төлснийг, төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Б.БАТТӨР                  

                                                                

                            ШҮҮГЧИД                                                              Л.АМАРСАНАА 

                          

                                                                                                             С.ЭНХЖАРГАЛ        

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2015.12.02 1221 Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх Дулмаагийн Оюундарь Ариг банк ХХК З.Батмандах, Б.Мөнхсайхан
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2016.05.24 001/ХТ2016/00577 Улсын дээд шүүх Цэндийн Амарсайхан Ариг банк ХХК З.Батмандах, Б.Мөнхсайхан нар