Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2015-02-17
Дугаар 16
Хэргийн индекс 130/2015/00414/и
Шүүх Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүгч Солтанмуратын Өмирбек
Нэхэмжлэгч Монгол сафари ХХК
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын засаг дарга
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Хамтран ажиллах гэрээ
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 538 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 204 дүгээр зүйлийн 204.1, 204.2.-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Монгол сафари” ХХК-ийн хариуцагч Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “хууль бусаар гэрээг цуцалсныг тогтоолгож, 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын “Баянзүрх” агнуурын бүс нутгийн хамгааллын менежментийг хариуцах гэрээ, 2014 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Гэрээт газарт ан амьтан хамгаалах чиглэлээр хамтран ажиллах гэрээ зэргийг хүчинтэйд тооцуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Монгол сафари” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр нь үлдээсүгэй.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Засаг дарга давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2016.04.21 001/ХТ2016/00400 Улсын дээд шүүх Цэндийн Амарсайхан Монгол сафари ХХК Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Засаг дарга