Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2016-01-18
Дугаар 17
Хэргийн индекс 135/2015/01190/и
Шүүх Дархан-Уул,Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүгч Сосорбарамын Энхжаргал
Нэхэмжлэгч Э.Э-
Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн   167.1.2-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 1200 дугаар шийдвэрийн  1 дүгээр  заалтыг,

                       “Иргэний  хуулийн  177  дугаар зүйлийн  177.1, 177.4 дэх  хэсэг,  Шүүхийн  шийдвэр гүйцэтгэх  тухай  хуулийн  87  дугаар  зүйлийн  87.3 дах хэсэгт зааснаар  Дархан-Уул аймаг дахь  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  албаны ахлах  шийдвэр гүйцэтгэгчийн  2015  оны  9 дүгээр  сарын  17-ны  өдрийн 03\3734  тоотоор  Э.Э-гийн өмчлөлийн  барьцаанд тавьсан Y-2003009361  дугаарт бүртгэгдсэн Дархан  сумын 15 дугаар баг, Мангиртын  5 дугаар хэсэг, 15-2а тоот хашаа байшинг, газрын хамт Д.Дэлгэрсайханы  өмчлөлд  шилжүүлэх  тухай  шийдвэрийг  хүчингүй  болгосугай.”  гэж  өөрчлөлт оруулж,  шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтуудыг  хэвээр үлдээсүгэй. 

            2.Иргэний  хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  59 дүгээр  зүйлийн  59.3-т зааснаар  нэхэмжлэгч нь  улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн байхад  давж заалдах гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлүүлсэн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан  олгосугай.

3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Г.ДАВААРЕНЧИН                     

                                                                

                            ШҮҮГЧИД                                            Л.АМАРСАНАА

                          

                                                                                             С.ЭНХЖАРГАЛ                         

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2016.03.31 001/ХТ2016/00312 Улсын дээд шүүх Гүррагчаагийн Алтанчимэг Э.Энхзаяа Дархан-Уул аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба