Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2015-12-25
Дугаар 14
Хэргийн индекс 101/2015/6551/И
Шүүх Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүгч Чимэдрэгзэнгийн Оюунцэцэг
Нэхэмжлэгч Д.Баттулга
Хариуцагч “Засаг Чандмань Майнз” ХХК
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Ажлаас үндэслэлгүй халагдсан /захиргааны албан хаагч/
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал
Шийдвэрийн товч

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 7668 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “... 4 666 108 /дөрвөн сая зургаан зуун жаран зургаан мянга нэг зуун найм/...” гэснийг “...4 066 108 /дөрвөн сая жаран зургаан мянга нэг зуун найм/...” гэж,

 “...1 571 967 /нэг сая таван зуун далан нэгэн мянга есөн зуун жаран долоо/...” гэснийг “...2 171 967 /хоёр сая нэг зуун далан нэгэн мянга есөн зуун жаран долоо/...” гэж,

мөн тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “...89 607...” гэснийг “...80 007...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4, 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахад хариуцагчийн өмгөөлөгч Д.Галмандахын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59 750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

           

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ц.ИЧИНХОРЛОО

 

                                             ШҮҮГЧИД                               Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

            

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.