Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүгчийн захирамж
Oгноо 2015-12-03
Дугаар 7690
Хэргийн индекс 102/2015/09519/И
Шүүх Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Чулуунбаатарын Цэнд
Нэхэмжлэгч Р.Алтанзул
Хариуцагч Б.Энхцэцэг
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 

 

 

 

 

2015 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2015/07690

Улаанбаатар хот

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярмаа би,

Нэхэмжлэгч: Архангай аймаг, Эрдэнэбулган сум 5 дугаар баг, Наран булаг 4дгээр гудамж 06 тоотод оршин суух, Монгол овогт Рэнцэнбямбын Алтанзул /РД-АЮ89072061/-ын,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, 19 дүгээр хороолол 32 дугаар байр 83 тоотод оршин суух, Эрэн банди овогт Батсайханы Энхцэцэг /РД-АЮ90091582/-т холбогдох

Гэс хорын хохиролд 570,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, мөн сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Р.Алтанзул шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Архангай аймагт н.Болормаа, н.Чанцалдулам, Б.Энхцэцэг нарт зодуулж биедээ хөнгөн гэмтэл авсан. Тэдэнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байхад эмнэлэгийн зардал авахаар тохирсон. Гэтэл Б.Энхцэцэг нь өөрийн өгөх ёстой байсан 500,000 төгрөгөө өнөөдрийг хүртэл өгөөгүй. Мөн Б.Энхцэцэгийн оршин суугаа хаяг тодорхой байсан тул шүүхэд хандаж эрэн сурвалжилж одоогийн хаягийг нь олсон. Тиймээс эрэн сурвалжлуулахаар шүүхэд хандахад 70,000 төгрөгийн тэмдэгтийн хураамж төлсөн бөгөөд нийт 570,000 төгрөгийг гаргуулж авах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч Б.Энхцэцэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би нэхэмжлэгч Р.Алтанзулд 570,000 төгрөгийг 2016 оны 01 дүгээр сард багтаан төлж барагдуулна. Би одоогоор ажилгүй, хүүхдээ харж байгаа болохоор төлөх боломжгүй байсан юм.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.  

Нэхэмжлэгч Р.Алтанүул шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч Б.Энхцэцэг нь 2016 оны 01 дүгээр сардаа багтаан төлбөрийг бүрэн төлж барагдуулна гэсэнд татгалзах зүйл байхгүй гэжээ.

 

Шүүх зохигчдын хүсэлтийг хянаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Р.Алтанзул, хариуцагч Б.Энхцэцэгээс гэм хорын хохиролд 570,000 төгрөг гаргуулахаар шүүхэд ханджээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Энхцэцэг нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, бүрэн төлж барагдуулахаар болсон байна.

Хариуцагчийн дээрх зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хуульд нийцсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан хариуцагч Б.Энхцэцэг, нэхэмжлэлийн шаардлага болох 570,000 төгрөгийг Р.Алтанүулд төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон, мөн зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 17,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2603030349 тоот данснаас 8,875 төгрөг, хариуцагч Б.Энхцэцэгээс 8,875 төгрөгийг тус тус гаргуулан Р.Алтанзулд буцаан олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Р.Алтанзулын нэхэмжлэлтэй, Б.Энхцэцэгт холбогдох иргэний хэргийн хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлага болох 570,000 /таван зуун далан мянган/ төгрөгийг Р.Алтанзулд бүрэн төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 17,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2603030349 тоот данснаас 8,875 төгрөг, хариуцагч Б.Энхцэцэгээс 8,875 төгрөгийг тус тус гаргуулан Р.Алтанзулд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                        Б.БАЯРМАА

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.