Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2015-08-28
Дугаар 300
Хэргийн индекс 240/2015/0308/и
Шүүх Өмнөговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Лувсанноровын Угтахбаяр
Нэхэмжлэгч Хас банк
Хариуцагч
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Банкны зээл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн

115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд
заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4 дэх хэсэгт зааснаар  Агвааны Лхагвасүрэн, Бярдамбын Чулуунцэцэг нарыг эрэн сурвалжилсугай.

2. Агвааны Лхагвасүрэн, Бярдамбын Чулуунцэцэг нарын оршин суугаа газар, хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Өмнөговь аймгийн Цагдаагийн газар /3 дугаар тойргийн Тахарын алба/-нд даалгасугай.

3. А.Лхагвасүрэнгийн эх Агвааны гэрийн хаяг Өмнөговь аймаг Даланзадгад сум 7-р баг Оюутын 6-2 тоот, дүү А.Мөнхцэцэг нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3-р баг 31-р байр 13 тоот, /утас: 89000598/ дугаараас холбоо барьж байсан болохыг мэдэгдсүгэй.

4.  Энэхүү шийдвэрийг хувийг А.Лхагвасүрэнгийн иргэний үнэмлэхийн хуулбарын хамт Өмнөговь аймгийн Цагдаагийн газар /3 дугаар тойргийн Тахарын алба/-нд хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Сугирсүрэнд даалгасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,  Улсын Тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хас банкны Өмнөговь салбарын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нар уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Л.УГТАХБАЯР

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.