Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүгчийн захирамж
Oгноо 2014-07-06
Дугаар 255
Хэргийн индекс 240/2015/0239/и
Шүүх Өмнөговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Лувсанноровын Угтахбаяр
Нэхэмжлэгч хаан банк
Хариуцагч Д.Цогтсайхан
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Банкны зээл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг  удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1. Хариуцагч Д.Цогтсайхан нь Хаан банкны Өмнөговь салбарын нэхэмжлэлтэй  2013 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 536 тоот барьцаат зээлийн гэрээг цуцлаж, зээлийн төлбөр болох 20.519.589.10 төгрөг гаргуулах, Зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулахгүй тохиолдолд зээлийн барьцааны хөрөнгө Өмнөговь аймаг Даланзадгад сум 1-р баг Баруун сайхан 22-6 тоотод байрлах 57,15м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-1105002179 дугаартай дэлгүүрийн барилга, 750м.кв талбайтай, улсын бүртгэлийн Г-1105001769 дугааргай өмчлөх газар зэрэг хөрөнгөөр нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Хариуцагч Д.Цогтсайхан нь 20.519.589.10 төгрөгийг нэхэмжлэгч Хаан банкны Өмнөговь салбарт төлж хохиролгүй болго гэж захирамжилсныг сайн дураар үл биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хаан банкны Өмнөговь салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 260.548 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Цогтсайханаас улсын тэмдэгтийн хураамжид 130.274 төгрөг, орон нутгийн төсвийн орлогоос 130.274 төгрөгийг тус тус гаргуулж Хаан бакны Өмнөговь салбарт олгосугай.

 

  1. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                         Л.УГТАХБАЯР

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.